Камер

Камер

2014-02-11 17:59:28
Камер тань гэнэт унтарсан үед авах арга хэмжээ 
Хэвийн ажилж байгаад гэнэт камер тань унтарвал анхаарах зүйл ( Analog camera)
  1. Камер, NVR,DVR тэжээлийг ( тог ) харах салсан эсэх
  2. Тэжээл нь зүгээр байвал дүрсний утас салсан үгүйг шалгах
  3. DVR, NVR бичигчнийхээ арын BNC толгойнуудыг шалгах
  4. Эдгээр бүгд зүгээр байвал бичигчээ унтраагаад 2-5 мин дараа асаагаад зүгээр эсэхийг шалгах
  5. Камер дээрээ тэжээл болон, дүрс хөндийрсөн болон салсан эсэхийг шалгах
Таны камер IP бол дараах зүйлийг шалгаарай
  1. Төхөөрөмжүүдийнхээ тэжээлийг салсан эсэхийг шалгах
  2. Router, switch RG45 оролтыг хөндийрсөн эсэхийг шалгах
  3. Камер тус бүр дээрээ тэжээл болон, RG45 хөндийрсөн болон салсан эсэхийг шалгах
Эдгээрийг шалгаад болохгүй байвал та камер болон бичигчээ шатсан эсэхийг шалгах хэрэгтэй.
Дүрс жирэлзээд байвал яах вэ?
  1. Камерийнхаа adapter-г шалгах ( солих ) хэрэгтэй
  2. Бичигчийнхээ ар талд байгаа сувгийн оролтоо хөндийрөөд байгаа эсэхийг шалгах
  3. BNC толгойн холболтонд 2 зэс нийлсэнээс болж жирэлзэх дүрс алаг болох явдал бий
  4. Дүрс, тэжээлийн утас тасарсан тохиолдолд камер ажиллахгүй.
Анхааруулга:
DVR, NVR-ийн menu дахь тохиргоог өөрчлөхгүй байхыг анхаарна уу?

Камер тань гэнэт унтарсан үед авах арга хэмжээ 
Хэвийн ажилж байгаад гэнэт камер тань унтарвал анхаарах зүйл ( Analog camera)

[Хэвлэх]