Мэдээ Мэдээлэл
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН ТӨВИЙН ЗУРГААН ДҮҮРГИЙН ХЯНАЛТЫН КАМЕРЫГ 60 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
2014-04-19 13:02:52

Хуралдаанд асуудлыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан танилцууллаа.
Дэлгэрэнгүй
Камерууд ямар ач холбогдолтой вэ?
2014-02-17 12:31:43
Замын хөдөлгөөний дүрэм мөрдөхгүйгээс аваар осол гаргах, явган зорчигчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэргүүдийн мэдээнд нүд дасаад уджээ. Монгол Улс олон улсын стандартад нийцсэн гудамж талбай, замын хөдөлгөөнийг хянах камерын системтэй болчихвол хөдөлгөөний ачаалал, зам тээврийн осол аваар, гэмт хэрэг эрс буурна хэмээн ам хуурайгүй ярьж зах зухаас нь ажил хэрэг болгосон.
Тодруулбал өнгөрөгч зургадугаар сарын 25-нд Нийслэлийн цагдаагийн газрын дэргэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулагдаж гэмт хэрэг олноор гардаг Наран туул, Хар хорин, Бөмбөгөр, Барс зэрэг худалдааны захууд, багшийн их сургуулийн гудамж, Сүхбаатарын талбай зэрэг 20-иод газрыг камерын хяналтад авсан юм. Бас нэг томоохон шинэчлэл нь өнгөрөгч долдугаар сарын 1-ээс нийслэлийн ачаалалтай гол замуудын хөдөлгөөнийг хяналтад авах Авто замын хөдөлгөөний удирдлагын төвтэй болж 26 уулзвар дээр камер суурилуулсан явдал билээ.
Дээрх хоёр шинэчлэл Монгол Улсдаа анхдагч, олон улсын түвшинд хүрсэн шинэлэг бүтээн байгуулалт гэдэгт хүн бүр санал нийлж буй. Харин гол зорилго болох гудамж талбайд гарч буй гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох, цаг алдалгүй илрүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг сахиулах, ачааллыг багасгах, зам тээврийн осол аваараас сэргийлэх, ноцтой гэмт хэргийг нөхөн илрүүлэх талаар ямар үр дүнд хүрсэн болох нь чухал. илгээнэ. Үүнээс гадна ганц бие өндөр

Камергүй дэлгүүрт архи борлуулахгүй
2014-02-17 12:31:11
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчилгээ явуулж буй байрандаа хяналтын камер байрлуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч үүрэг болголоо. Өчигдөр гарсан Засаг даргын Захирамжаар ийм үүргийг дээрх үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад өгөөд эдгээр газрууд цаг хэтрүүлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан, үйлчилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг хотын Ерөнхий менежерт даалгасан байна.
Мөн “Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, байгуулагад тавигдах шаардлага, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”, ”Согтууруулах ундааг үйлдвэрлэлийн бус аргаар боловсруулан худалдан борлуулж байгаа тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах” журмын төсөл боловсруулахыг Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газрын дарга нарт үүрэг болголоо. Урт цагааны гудамж, Бөмбөгөр, Хархорин, Барс, Нарантуул зах зэрэг архичид олноор цугладаг газруудад нийгмийн дэг журам сахиулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Нийслэлийн Цагдаагийн газарт үүрэг болгосон.
Захирамжид ийнхүү арга хэмжээ авах тухай заасны зэрэгцээ 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж буй “Архидан согтуурахтай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг “ зорилтот ажлын хүрээнд тодорхой төлөвлөгөө боловсруулан иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн санаачилгатай идэвхитэй ажиллаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг шагнаж урамшуулах юм. Нийслэлийн Засаг даргын энхүү Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд захирамжийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулах цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулан ажилд нь орууллаа.